Хоёр байгууллагын ажилтнууд мэргэжлээ сольж ажиллав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦЭМЭ/. Хэнтий аймаг дахь Цагдаагийн газар болон Хаан банкны салбар “Хишиг өдөр” зохион байгуулав.
Энэ ажилд Цагдаагийн газраас сэтгэл зүйч, цагдаагийн ахмад Э.Лхагва Хаан банкны харилцагчийн зөвлөхөөр ажилласан бол Хаан банкны ажилтан Д.Гэрэлмаа Шуурхай удирдлагын албаны мэдээлэл хүлээн авагч цагдаагаар, Хаан банкны тооцооны төв хариуцсан мэргэжилтэн Н.Мөнх-Эрдэнэ Замын цагдаагийн тасгийн зохицуулагч цагдаагийн үүргийг тус тус гүйцэтгэлээ.
"Хишиг өдрийг зохион байгуулснаар хоёр байгууллагын уялдаа холбоо сайжирч, цагдаа, банкны ажилтны ажлын онцлог, нөхцөл байдал, тулгамддаг асуудал болон байгууллагын үйл ажиллагаатай бодит байдал дээр танилцаж, харилцан дэмжин ажиллах, нийтэд сурталчлах давуу талтай" хэмээн зохион байгуулагчид нь хэлж байлаа.
Сэтгэл зүйч Цагдаагийн ахмад Э.Лхагва уг арга хэмжээнд оролцсон талаар сэтгэгдлээ хуваалцахдаа, “Харилцагчийн зөвлөх нь үйлчилгээний заалыг зохион байгуулахаас гадна Хаан банкны бүтээгдэхүүн үйлчилгээг иргэдэд тайлбарлах, банкны цахим систем илүү хөгжиж байгаатай холбоотой үйлчлүүлэхээр ирсэн иргэдэд орлогын АТМ-ын талаар мэдээлэл, заавар зөвлөгөө өгч, түүгээр үйлчлүүлэхийг зөвлөн, иргэдтэй маш ойр ажилладаг онцлогтой юм байна. Миний хувьд Хаан банкны бүтээгдэхүүн үйлчилгээний талаар байгууллагынхаа алба хаагчдад хүргэх өргөн мэдээлэлтэй болсон” гэлээ.

Д.Одонтунгалаг