Болзолт уралдааныг Дадал сумынхан тэргүүлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-25 12:48:27
Хэнтий /МОНЦАМЭ/. “Хэнтийн мэдээ” сонины редакциас зарласан “Сумаа сурталчилъя-сониноо захиалъя” болзолт уралдааныг 2017 оны турш Дадал сум нийт 401 ширхэг захиалсан тоогоор тэргүүлж байна.

Тус сумынхан нэгдүгээр улиралд 79, хоёрдугаар улиралд 112, гуравдугаар улиралд 89, дөрөвдүгээр улиралд үндсэн 121 ширхэгийг тус тус  захиалжээ. Энэ оны сүүлийн улирлын нэмэлт захиалгын дүн хараахан гараагүй байна.

Дадал сумаас зөвхөн дөрөвдүгээр улиралд л гэхэд сумын ЗДТГ -20, ИТХ-12, ЕБСургууль-40, Цэцэрлэг-22, Эрүүл мэндийн төв-20, Соёлын төв-1, мөн иргэн н.Жамсранжав, М.Мөнхзул, н.Доржсүрэн, н.Цэрэндаш нар тус сонинг захиалсан аж. 

“Сумаа сурталчилъя-сониноо захиалъя” болзолт уралдаанд 2017 оны турш Бор-Өндөр, Баян-Овоо, Норовлин, Өмнөдэлгэр сумд 100-аас дээш тоогоор, Батноров, Баянхутаг, Галшар, Жаргалтхаан, Мөрөн, Хурх, Өлзийт тосгод 35-аас дээш тоогоор захиалсан дүнтэй байна.

Хэнтий аймгийн иргэд хөдөлмөрчдөд орон нутгийн мэдээ мэдээллийг цаг алдалгүй цаасан хэлбэрээр хүргэдэг онцлогтой долоо хоног тутмын тогтмол хэвлэл “Хэнтийн мэдээ” сониноос зарласан болзолт уралдаан 2017 оныг дуусталх хугацаанд үргэлжилнэ.
Д.Одонтунгалаг
Related news