Хэнтий аймаг га-гаас 6,7 цн улаан буудай хураалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-10-25 12:19:29
Хэнтий/МОНЦАМЭ/ Шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцин Хэнтий аймгийн Дэлгэрхаан, Жаргалтхаан, Цэнхэрмандал, Мөрөн зэрэг сумын малд тарьж байна. Тарилгад, үхэр 37.6 мян, тугал 6.8 мян, нийт 44.4 мян мал буюу 73.4 хувьтай хамрагджээ. 

Мөн бруцеллёзын тарилгад 18 сумын тугал 27.9 мян, хурга 446.9 мян, ишиг 275.8 мян, нийт 750.7 мян мал хамрагдаж, гүйцэтгэл 64.6 хувьтай байна.
 
Энэ сарын 19-ний өдрийн байдлаар Хэнтий аймгийн хэмжээнд нийт 17,4 мянган га- с 13,7 мянган тн ургац хураан аваад байна. Үүнээс:
Улаан буудай 8231 га-с  5165 тн буюу нэгжээс 6,7 цн-ийг хураан авчээ.  Мөн гурвалжин будаа 1185 га-с 140 тн, малын тэжээл 3970 га-с 2845тн, рапс 3540 га-с 562 тн, төмс 249 га-с 2965 тн, хүнсний ногоо 174 га-с 2030 тн-ыг тус тус хураан авлаа гэж аймгийн ХХАА-н газраас мэдээллээ.

 Д.Одонтунгалаг
 
Related news