“Мисс монголиа-2017” тэмцээнийг Хан Хэнтий нутгийн охин тэргүүлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. “Мисс Монголиа” тэмцээн энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдаж, Тэргүүн миссийн титмийг Амарсанаагийн Сайхантамир хэмээх Хэнтий аймгийн Дадал нутгийн уугуул охин хүртлээ.
Хан Хэнтийчүүдийн сэтгэлийг огшоож, бахархлыг төрүүлсэн энэ сайхан үйл явдалд баяр хүргэж амжилт хүссэн сэтгэгдлүүд Мисс бүсгүйн цахим хуудсанд одоо ч ирсээр байгаа аж.
А.Сайхантамирын хувьд одоогоос гурван жилийн өмнө анх удаа “Мисс Монголиа-2014” тэмцээнд 18 настай оролцож байсан гэнэ. Түүнээс хойш 2015 онд “Авъяаслаг Хэнтийчүүд” наадмын “Хэнтийн мисс” өргөмжлөл, “Гоёл 2016” наадмын “Шилдэг загвар өмсөгч”, “Miss Supertalent Of The World” буюу "Дэлхийн авъяаслаг мисс"-ийн тэмцээний дэд байр, “Буриадын мисс”-ийн тэмцээний тэргүүн байр, “Манжуурын мисс” тэмцээний гуравдугаар байр, БНХАУ-ын Шанхай хотод зохиогдсон “Miss model of the world” тэмцээний “Авъяаслаг мисс”-ээр шалгарч байжээ.
Хэнтий аймгийн Дадал сумын унаган охин тэрбээр 3 ах, 3 эгч, 1 дүүтэй өнөр бүлд өсөж хүмүүжсэн ба аав Ц.Амарсанаа, ээж Д.Оюунгэрэл нар нь Дадал сумандаа удирдах албан тушаал эрхэлж байгаад гавъяаны амралтаа авчээ. Гоо бүсгүйн аавын талд Буриад Улсын гавъяат жүжигчин, дуучин хүмүүс байдаг бөгөөд А.Сайхантамир мөн урлагт элэгтэй нэгэн аж. Тэрбээр ёочин хөгжим тоглох, ардын дуу дуулах авъяастай гэнэ. Түүний хувьд 2016 онд Шинжлэх ухаан, технологийн их сургуулийг Эрчим хүчний инженерийн мэргэжлээр төгсчээ.
А.Сайхантамир нь 16 настайгаасаа загварын ертөнцөд хөл тавьж, “Шилмэл загварын ордон”-д Г.Нармандах, Э.Сэлэнгэ нарын шавь болон карьераа эхэлж байсан ба өдгөө Топ модель Г.Уранцэцэгийн удирдлаганд ажиллаж, дэлхийн 3 том тэмцээний нэг болох “Miss International” тэмцээндээ бэлдээд тун завгүй явна.
“Мисс Монголиа” гоо бүсгүй шалгаруулах тэмцээний анхны миссээр 2004 онд Ч.Содтуяа тодорч байсан бол 2005 онд Б.Гантогоо, 2006 онд Д.Болортуяа, 2007 онд Б.Гэрэлчулуун, 2008 онд О.Хулангоо, 2009 онд Х.Бадамгэрэл, 2010 онд Д.Бадамцэцэг, 2011 онд И.Төгсөө, 2012 онд Д.Долгион, 2013 онд Х.Ану, 2014 онд Ю.Балжидмаа, 2015 онд Ц.Аззаяа нар миссийн титмийг зүүж байжээ.

Д.Одонтунгалаг