Хэнтий аймаг төрийн албан хаагчдаа чадавхжуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Бүх нийтийн эрх зүйн боловсрол дэд хөтөлбөр”-ийн хүрээнд тус аймгийн сургалтын ерөнхий төлөвлөгөөг батлан гаргажээ.
Үүнтэй уялдуулан төрийн албан хаагчдыг чадавхжуулах танхимын сургалтуудыг Төрийн албаны зөвлөл, Удирдлагын академитай хамтран тус аймгийн ЗДТГ-аас шат дараалан зохион байгуулж байна.
Энэ удаа Удирдлагын академийн Төрийн алба, удирдлагын сургуультай хамтран Хэнтий аймгийн Засаг даргын дэргэдэх хэрэгжүүлэгч агентлагийн дарга, байгууллагын дотоод ажил хариуцсан албан хаагч нарт зориулсан сургалт явуулсан аж.
Хоёр өдрийн турш үргэлжилсэн сургалтыг “Төрийн байгууллагын гүйцэтгэлийн үнэлгээ” сэдвээр доктор М.Амартүвшин, доктор дэд профессор Д.Байгал нар удирдан явуулжээ.

Д.Одонтунгалаг