Актру уулыг зорьсон уулчид энэ сарын 28-нд үндсэн авиралтаа хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2017-09-27 22:06:43
Завхан/МОНЦАМЭ/.  Актру уулыг зорьсон “Уулсын оргил өөд” клубын гишүүдээс мэдээ ирлээ. "Уулсын оргил өөд" клубын тамирчид ОХУ-ын Актру уулын сургалт авиралтанд оролцохоор эх орноосоо 2017 оны 09-р сарын 22-ны өглөө мордсон билээ.
Авиралтанд клубын гишүүн уулчин Ө.Батманлай, С. Болор-Эрдэнэ, Ю.Дашдэлгэр нараас гадна Монголын багийн нийт 13 тамирчин хамт оролцож байна. Уулчдыг Актру ууланд очих үеэр цас орж байсан ба одоо ч цас орсоор байгаа ажээ. Тэд энэ сарын 24-ны өдөр өндөр авалт, мөсөн голын сургалт хийсэн бөгөөд 9-р сарын 26-28-нд оргил эзлэх үндсэн авиралтаа хийх гэж байна. Манай уулчидтай хамт  Хонконг аялагчид байрлаж байгаа бөгөөд мөн Актру ууланд авиралт хийхээр очсон тухай Уулсын оргил өөд клубын гишүүн С.Болор-Эрдэнэ мэдээллээ.
Б.Мягмарсүрэн 
Related news