Мөрөн сумынхан Орон нутгийн хөгжлийн сангийн 10 сая төгрөгөөр тохижилтын ажил хийжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Мөрөн сумынхан энэ жил Орон нутгийн хөгжлийн сангаас 10 сая төгрөгийн хөрөнгө гаргаж, Ерөнхий боловсролын сургуулийн гаднах тохижилт, хүнсний ногооны усалгааны суваг шуудууг 500м газарт цементлэн засварлажээ.
Мөн “Манай хашаа-Гэрэлтэй гудамж” төслийн хүрээнд гудамжны гэрэлтүүлэг тавьж, МУГЖ Г.Эрдэнэбатын нэрэмжит дууны уралдааныг Хэнтий аймгийн хэмжээнд зохион байгуулсан байна.
Мөрөн сум нь 1923 онд байгуулагдсан бөгөөд Бүрээт, Зөөлөн, Чандгана, Өлзийт, Цагаан толгой гэсэн 5 багтай. Сумын хэмжээнд 708 өрхийн 1922 хүн ам, 219597 га нутаг дэвсгэр, 174828 толгой малтай намаржиж байна.
Мөн “Манай хашаа-Гэрэлтэй гудамж” төслийн хүрээнд гудамжны гэрэлтүүлэг тавьж, МУГЖ Г.Эрдэнэбатын нэрэмжит дууны уралдааныг Хэнтий аймгийн хэмжээнд зохион байгуулсан байна.
Цаашид тус сумын ЗДТГ, Соёлын төв, ЕБС, Ёслол хүндэтгэлийн өргөө, ахуй үйлчилгээний төвийн барилгыг засварлах, “Түмэн эх хээр алаг” морины шүтээн цогцолбор байгуулах, Монгол ногоо төсөлтэй хамтран 20 тонны төрөлжсөн зоорь барихаар төлөвлөсөн аж.
Д.Одонтунгалаг