Хэнтий нөхөн үржихүй хариуцсан мэргэжилтэнтэй болох шаардлагатай байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн хувьд энэ жил эхийн эндэгдэл ихтэй аймгийн тоонд орсон бөгөөд эхийн эндэгдлийг бууруулахад тус аймагт нөхөн үржихүй, эх барихаа хариуцсан мэргэжилтэнтэй болох шаардлагатай гэдгийг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх эмч, Монгол Улсын хүний гавъяат их эмч С.Хишгээ хэлж байлаа.
Тэрбээр “Эх барихын яаралтай тусламжийг эрчимжүүлэх нь” сэдэвт зүүн бүсийн сургалтад оролцсон бөгөөд бүх сумдын эмч нар хамрагдсанаараа онцлог сургалт болсон юм. Энэ хүрээнд Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Гэрэлмаа, НҮБ-ын хүн амын сангийн эх нярайн зайн оношилгоонд дэмжлэг үзүүлэх төслийн удирдагч Б.Цэдмаа, эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч, ерөнхий мэргэжилтэн Н.Ариунаа нар тус аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхантай уулзаж, аймаг орон нутгийн эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар орон нутаг хамтарч ажиллах шаардлагатай байгааг илэрхийлж санал тавилаа.
Эх хүүхдийн эрүүл мэндийн тал дээр Хэнтий аймагт дутагдалтай байгаа гол зүйл нь эхо аппаратны хэвлийн болон үтрээний дачик, өвчтөний өрөөнд байрлах 24 цагийн камер, дэлгэц, микрофон төхөөрөмжүүд бөгөөд эдгээр нь 13 сая төгрөгийн өртөгтэй аж.
Харин дэд хөтөлбөрөө батлуулсан тохиолдолд дээрх техник төхөөрөмжүүдийн хөрөнгийг шийдэж өгөх хүсэлтийн дагуу Хэнтий аймгийн ИТХ-аас 3 сая төгрөгийг нь энэ ондоо, харин 10 сая төгрөгийг нь ирэх оны төсөвт тусгах боломжтой гэдгийг дуулгалаа.

НҮБ-ын хүн амын сангийн эх нярайн зайн оношилгоонд дэмжлэг үзүүлэх төсөл нь 2012 оноос Хэнтий аймагт хэрэгжиж эхэлсэн ба улсын хэмжээнд 10 жил хэрэгжиж байгаа юм. Энэхүү төслийн хүрээнд Хэнтий аймгийн эмч нарт тоног төхөөрөмж шинэчлэх, боловсон хүчнийг дэмжих, эх хүүхдийн үндэсний төвөөс зөвлөгөө авч байх гэсэн 3 чиглэлээр дэмжлэг үзүүлж ажилласан байна.
Д.Одонтунгалаг