НӨАТ-ын ээлжит сугалаагаар 100 сая төгрөгийн азтан тодров

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-09-18 10:02:06
Улаанбаатар /МОНЦАМЭ/. НӨАТ-ын урамшууллын ээлжит сугалаа өчигдөр буюу энэ сарын 17-нд болж, нэг азтан 100 сая төгрөг хожлоо.

Үндсэн сугалааны тохиролд 37340688 дугаар тодорч нийт 13 мянга 181 азтан тодорсон байна. Тухайлбал, 20 мянган төгрөгийг 11 мянга 851, 100 мянган төгрөгийг 1200 иргэн хожжээ. Харин 500 мянган төгрөгийн азтанаар 111, 4 сая төгрөгийн азтанаар 6, 20 сая төгрөгийн азтанаар 1 нэг хүн тодорсон байна. Мөн үндсэн сугалааны дээд хонжвор болох 100 сая төгрөгийн эзнээр нэг азтан тодорлоо.

Харин энэ удаагийн сугалаагаар 450 сая төгрөгийн Супер азтан тодроогүй. Тиймээс ирэх сарын 22-нд болох ээлжит сугалааны Супер хонжвор 500 сая болж өсөх юм.

Ч.Ариунболд
Related news