“Төрөлх нутагтаа бид” сэдэвт илтгэлийн уралдаан зарлалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд “Төрөлх нутагтаа бид” сэдэвт илтгэлийн уралдааныг зарлажээ.
Уралдаан ЕБС-ийн ахлах ангийн сурагчдад судалгаа шинжилгээний ажилд суралцах боломж олгох, илтгэх урлагийн мэдлэгийг дээшлүүлэх, нийгмийн идэвх, орон нутгаа гэсэн хүсэл, сонирхол, хандлагыг нэмэгдүүлэх, орон нутагт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх, шинэлэг санал, санаачлагыг дэвшүүлэх гол зорилгын дор явагдах аж.
Дүгнэх журмын хувьд тус уралдаан хоёр шаттай явагдах ба I шатанд оролцогч илтгэлээ бичмэл болон файл хэлбэрээр ирүүлж, шүүгчид шилдэг 5 илтгэлийг сонгож, дараагийн шатанд хэлэлцүүлэх юм байна. Илтгэлийг 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 17:30 цаг хүртэлх хугацаанд Хэнтий аймгийн ЗДТГ-ын 209 тоот өрөөнд хүлээж авахаар удирдамжинд тусгажээ.
Уралдааны шагналын сан тэргүүн байр - 1 /өргөмжлөл, 100.000 төгрөг/, дэд байр - 1 /өргөмжлөл, 80.000 төгрөг/, тусгай байр - 1 /Өргөмжлөл, 50.000 төгрөг/ байх аж. Дэлгэрэнгүй мэдээллийг 9301-4525 утаснаас лавлах боломжтой юм.

Д.Одонтунгалаг