Өвөлжилтийн бэлтгэлийг есдүгээр сарын 15-нд хангаж дуусгахыг үүрэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/ Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлын явцыг танилцууллаа.
Өнөөдрийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл 72 хувьтай байна. Дүүргүүдээр авч үзвэл өвөлжилтийн бэлтгэл ажлын явцаараа Хан-Уул дүүрэг тэргүүлж байгаа бол Багахангай дүүрэгт 52 хувь буюу хамгийн бага үзүүлэлттэй байгааг танилцууллаа. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд дүүргийн дарга нарыг ажлаа хурдасгаж, 9 дүгээр сарын 15 гэхэд нийслэлийн хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажлыг 100 хувь хангаж дуусгах үүрэг өглөө.