“Талх чихэр” ХК хагас жилийн тайлангаа танилцуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2017-08-16 16:30:46
Улаанбаатар /МОНЦАМЭ/" Монголын хөрөнгийн бирж" ТӨХК нь бүртгэлтэй хувьцаат компаниудын мэдээллийн ил тод байдал, үүргийн хэрэгжилт, компанийн засаглалын кодексын хэрэгжилтийг хангуулах чиглэлд анхааран ажиллаж байна.

Энэ хүрээнд Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй нэгдүгээр ангиллын хувьцаат компаниуд хагас жилийн санхүү, үйл ажиллагааны тайлангаа олон нийтэд нээлттэй илтгэл хэлбэрээр тайлагнах аж.

Наймдугаар сарын 17-нд “Талх чихэр” ХК хагас жилийн тайлангаа Хөрөнгийн биржийн байранд танилцуулах юм байна.
 
Ж.Болор
Related news