“Хэнтий ЭБЭГ” багийн нэрэмжит сагсан бөмбөгийн тэмцээн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-08-15 10:39:55
Хэнтий /МОНЦАМЭ/. “Хэнтий ЭБЭГ” багийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээнийг  Хэнтий аймгийн Чингис хотын  БТСГ-ын зааланд зохион байгууллаа.

 “Хэнтий ЭБЭГ” нь 2014-2015 оны спрайт хөгжлийн лигийн аварга, Л.Аюурзаны нэрэмжит УАШТэмцээний дэд байр, НАМЗХ-ны эв нэгдлийн наадмын аварга, 2016 оны үндэсний лигийн аварга зэрэг олон шагналыг хүртсэн, чадварлаг тоглогчдоос бүрдсэн баг юм. Тус багийн нэрэмжит аймгийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 10 баг оролцсоноос 1 -р байрыг Баянхутаг сумын "Баян" баг, 2 -р байрыг "Ардчилсан Залуучуудын холбоо", 3 -р байрыг "Сүлд" баг тус тус эзэлж медаль, өргөмжлөл болон мөнгөн шагналын эзэд болжээ.
Мөн тэмцээний “Шилдэг тоглогч”-оор  Ц.Отгонжаргал, Г.Мөнхбаяр, Г.Билгүүн, Б.Эрдэнэболор, Э.Элбэг-Эрдэнэ нар тодорсон бол “Шилдгийн шилдэг” тоглогчоор Н.Шижирбат шалгарчээ.
Д.Одонтунгалаг
    
 
Related news