Нэгдсэн эмнэлгийн дотрын тасаг үйлчилгээгээ үр дүнд хүргэхэд анхаарч ажиллаж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн дотрын тасгийн хамт олон аливаа өвчнийг эмчлэх, оношлох, урьдчилан сэргийлэх тусламжийг нотолгоонд суурилан үр дүнтэй үзүүлэхэд анхаарч ажиллаж байна.
Тэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чанарыг дээшлүүлж, эмнэлгийн тусламж үйлчилгээг цаг алдалгүй, хүртээмжтэй үзүүлж, үйлчлүүлэгчдийн сэтгэл ханамжийн баталгааг хангах эрхэм зорилго дэвшүүлжээ.
Тус тасаг 1960 оноос 15 ортой тасаг болон ажиллаж эхэлсэн бөгөөд өдгөө дотрын төрөлжсөн нарийн мэргэжлийн -2 эмч, ахлах сувилагч -1, ээлжийн сувилагч – 4, өдрийн сувилагч-1 хоёрдогч шатны тусламж үйлчилгээг үзүүлэн ажиллаж байна.
Тасгийн эмч сувилагч нар мэргэжлийн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөлтэй. Оношлох, эмчлэх, сувилах үйл ажиллагаа явуулах стандарт удирдамжаар хангагдсан. Тасгийн ажилтнууд нь ажил үүргийн хувиараа чанд мөрдөж, эмнэлгийн тусламж үйлчилгээний хяналтыг үр дүнд тулгуурлан үүргээ гүйцэтгэдэг аж.
Мөн эмнэлгийн мэргэжилтний ёс зүйг эрхэмлэн ажиллах, эмчилгээ үйлчилгээндээ MNS 4621-2008 стандартыг мөрдлөг болгох, мэргэжил мэдлэгээ байнга дээшлүүлэх, кредит цагийн биелэлтийг хангуулах зэрэг зорилтод тулгуурлаж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Д.Одонтунгалаг