“Залуус хөгжлийн эхлэл” сэдэвт чуулга уулзалт өнөөдөр эхэлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Хэнтий аймгийн Гэр Бүл Хүүхэд Залуучуудын хөгжлийн газраас санаачилсан “Залуус хөгжлийн эхлэл” сэдэвт чуулга уулзалт энэ сарын 11-13-ны өдрүүдэд болох гэж байна.
Уулзалтыг Хэнтий аймгийн ЗДТГ, Хэнтий аймгийн Оюутан Залуучуудын холбоотой хамтран, Баян-Овоо сумын “Гүрмийн нуур”-ын хөвөөнөө зохион байгуулах аж. Чуулга уулзалтад сум тус бүрээс шилдэг 20, нийт 400 гаруй залуучууд оролцох юм. Энэ үеэр Төрийн байгууллагын дэргэд Залуучуудын зөвлөл байгуулж, Залуучуудын хөгжлийг дэмжих тухай хууль батлагдсантай холбогдуулан Хэнтий аймгийн залуучуудын “Дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэж батлахаас гадна лекц, спортын тэмцээн, урлагийн тоглолтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Д.Одонтунгалаг