“Снукер биллиард”-ын анхны аймгийн аварга тодорлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/. Олон Улсын стандартад нийцүүлэн, чанарын шаардлагыг бүрэн хангасан, Хэнтий аймагтаа анхдагч гэж хэлж болохуйц “Снукер биллиард”-ын клуб нээгдэж, анхны аймгийн аваргуудыг тодрууллаа.
Тэмцээний тэргүүн байрыг бизнес эрхлэгч Г.Түвшинжаргал, дэд байрыг Хэнтий аймаг дахь ШГА-Хорих 0419 дүгээр ангийн алба хаагч Б.Амаржаргал, гуравдугаар байрыг Хэнтий аймгийн ЗДТГ-ын дарга Ж.Ганбаатар нар тус тус эзэлжээ.
Тус “Снукер биллиард” нь Хэнтий аймгийн Чингис хотын нэрийн хуудас болсон 16 давхар “Чингис цамхаг”-т байрлах бөгөөд тансаг зэрэглэлийн орчинд биллиард тоглонгоо алжаалаа тайлах боломжийг үйлчлүүлэгчиддээ олгож буйгаараа онцлог юм.

Д.Одонтунгалаг