Отрын бүс нутагт өвөлжих малын тоог нарийвчлан гаргахыг даалгав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн зуншлагын байдал, мал өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс хангахтай холбогдуулан өнөөдөр аймгуудын Засаг дарга, Хүнс хөдөө аж ахуйн газар (ХХААГ)-ын дарга нартай цахим хурал хийж, үүрэг өглөө.
Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан судалгаагаар энэ оны тавдугаар сард олон жилийн дунджаас 2.2 хэм, зургадугаар сард 2.8 хэмээр дулаан байжээ. Мөн энэ сарын 20-ны байдлаар Ховд, Говь-Алтай, Архангай, Өвөрхангай, Булган, Төв, Баян-Өлгий зэрэг 16 аймгийн 150 орчим сумдын нутгаар гантай, Увс, Завхан, Хөвсгөл, Баянхонгор, Булган, Хэнтийн зарим нутгаар буюу нийт 50 гаруй суманд гандуу байна хэмээн ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн онцлов.
Тэрбээр, “1960 оноос хойш ажиглагдаагүй их халуун болсон. Улсын хэмжээнд 2016 оны эцэст 61.5 сая толгой мал тоологдсон бөгөөд оны эхний хагас жилд 21.9 сая төл бойжиж байна. Энэ жил 66 сая толгой мал өвөлжих урьдчилсан тооцоог гаргаад байна. Мал аж ахуйн салбарын өвөлжилт, хаваржилтын бэлтгэл хангах ажлын хүрээнд “Хөдөө аж ахуйн салбарын 2018 оны өвөлжилтийн бэлтгэл хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоол гаргуулж биелэлтийг хангуулахаар Аймаг, нийслэлийн ХХААГ-д албан даалгавар хүргүүлсэн” гэв.
Тэрбээр аймгуудыг байгаль цаг уурын болзошгүй хүндрэлээс урьдчилан сэргийлэх төлөвлөгөөг батлах, гантай байгаа аймгууд бусад аймаг, сумын удирдлагуудтай харилцан тохиролцож хадлан бэлтгэх, улсын болон орон нутгийн отрын бүс нутаг, хилийн зурвас газруудад өвөлжих малчин өрх, малын тоог нарийвчлан гаргаж холбогдох газруудад хүсэлт гаргаж, гэрээ байгуулахыг үүрэг болгов.
Мөн махны экспортыг нэмэгдүүлэх төрийн бодлоготой уялдуулан эрүүл бүсчлэл бий болгох, малын тэжээлийн нөөц бүрдүүлэх, гоц халдварт урьдчилан сэргийлэх, газар тариалангийн ургацын урьдчилсан балансыг ирэх сарын 18-ны дотор нарийвчлан гаргах, техник тоног төхөөрөмжийн бэлэн байдлыг хангахыг үүрэгдлээ.

Ч.Ариунболд
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days