ОУВС-гаас шинжээчдийн багаа ажиллуулсан тухайд хариу тайлбар хийнэ
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОУВС-гийн шинжээчид манай улсад ажилласан талаарх дүн мэдээллийг танилцуулсан хэвлэлийн бага хурал ойрын хугацаанд болно.
Засгийн газар хэдэн жил хасах үзүүлэлттэй байсан эдийн засаг сэргэж 4.2 хувийн өсөлттэй гарч, төсвийн орлого 500 гаруй тэрбум төгрөгөөр давсан тул бүх хүүхдэд хүүхдийн мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө олгохоор шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хүүхдийн мөнгөнд зориулж 100-аад тэрбум төгрөг зарцуулсан юм.
Сүүлийн өдрүүдэд зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр ОУВС-гийн шинжээчид Монголд ажиллах үеэрээ хүүхдийн мөнгөнд Засгийн газар санхүүжилт олгосон хэмээн бичиж байгаа. Энэ асуудалд ОУВС-гаас хариу тайлбар хийх аж.
Засгийн газар ОУВС-тай Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхдээ өрийн таазыг тогтоосон. Уг таазыг давж зарлага гаргаагүй бол асуудалгүй, улс дотроо зарим санхүүжилтээ хөрвүүлэх бололцоотой. Гэхдээ оноос өмнө төсөвт тодотгол хийж болзошгүй гэж эх сурвалж мэдээллээ.

Б.Туул