Өв соёлоо хадгалан үлдээх хүсэл нь өнөө цагийн дархан мэргэн болгожээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Хүннү гүрний үед ангийн зориулалттай үүссэн нум сум эрийн гурван наадмын нэг болтлоо хөгжин, найман настай балчираас наян настай азай буурлууд хүртэл тоглодгоороо ихээхэн онцлог, уламжлалыг хадгалж буй спортын төрөл юм. Эрхий мэргэнээ сорин, нум сумаа харван цэнгэх энэ л наадамд Хэнтий аймгийн Дадал сумын уугуул, Монгол Улсын Дархан мэргэн, Олон улсын хэмжээний мастер Холхорын Оюунчимэг тун гарамгай амжилт гарган явна. Тэрбээр үндэсний сурын харвааны түүхэнд 40 сум харван 40 оносон цорын ганц эмэгтэй харваач юм.
Үндэсний сурын харвааг өвлүүлэн үлдээх үйлсэд хүчин зүтгэж, нум сум харваж цэц мэргэнээ сорих нь түүний амьдралын нэг хэсэг ажээ. Тэрбээр Минск хотод мод боловсруулах үйлдвэрийн технологийн инженерээр суралцан төгссөн хэдий ч сумаа тавьж нум татах хүсэл нь түүнийг илүүтэй хөтөлжээ.
Нум сум үйлдвэрлэдэг, Улсын мэргэн Ж.Сүхбаатар гуай 2003 онд Төв аймагт нум сумны үзэсгэлэн худалдаа гаргажээ. Эрийн гурван наадмын нэгээр наадахыг 5 жил хүсэн, бодож явсан түүний хань Л.Сүхбат үзэсгэлэн худалдааг үзэж сонирхон, нум сум худалдаж авсан байна. Нөхрийнхөө худалдаж авсан нум сумаар нь Дархан мэргэн маань харваж, Төв аймгийн наадамд анх оролцож байжээ. Үндэсний өв соёлоо хадгалж, хамгаалан, өвлүүлэн үлдээх ёстой гэх бодол тэднийг ийнхүү сурын спортод холбожээ.
Монгол Улсын мэргэн Д.Өлзийбат түүнд анхлан нум сум харвахыг заасан анхны багш нь бөгөөд Улсын мэргэн Б.Батжаргал тэмцээн уралдаанд оролцон, нум эвшээлгэн, сум тавих арга ухааныг сургажээ. Сур харваж эхэлснээс хойш хичээл зүтгэлээрээ амжилтанд хүрсэн Х.Оюунчимэг Төв аймгийн төвд Зуун мэргэн үндэсний сурын холбооны нарийн бичгийн дарга, багш дасгалжуулагчаар ажиллаж, Улсын мэргэн, идэр мэргэн, спортын мастер цолтнуудыг төрүүлээд байна.
2005 онд Үндэсний их баяр наадмаар анх цэц мэргэнээ сорьж байсан харваач бүсгүй Сэлэнгэ аймгийн харъяат, спортын мастер З.Баатар агсаны урласан нумаар олон жил харван, 2011 онд 33 оноогоор түрүүлсэн юм. Түүнээс хойш тэрбээр тасралтгүй 4 жил дараалан түрүүлж 2014 онд Дархан мэргэн болсон амжилтаараа тэрбээр рекорд тогтоож, чансаа өндөр явна. Үндэсний сурын харваа төдийгүй Олон улсын уламжлалт харвааны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн 4 жил дараалан оролцож, шагналт байруудад шалгарч, аваргаар тодорч байжээ. Мөн 2009, 2010 оны Улсын шилдэг дасгалжуулагч, 2010, 2016 оны Шилдэг харваач, 2011, 2012, 2013, 2014 оны Улсын Манлай харваачаар шалгарч, 100 гаруй медалийн эзэн болжээ.
Улсын наадамд 6 удаа түрүүлсэн Дархан мэргэн Ч.Мөнхцэцэг, Улсын наадамд 5 удаа түрүүлсэн Дархан мэргэн Х.Даваажаргал, Улсын наадамд нэг удаа түрүүлж, 9 удаа үзүүрлэсэн Улсын мэргэн Б.Батжаргал нарын алдарт харваач нарыг тэрбээр бахархан, хүндэлж явдаг. Нум сум харвахад бэлтгэл сургуулилтаас гадна дэмжиж туслах гэр бүлийнхэн тун чухал билээ. Мэргэн харваачийн гэр бүлийнхэн Үндэсний сурын харваагаар хичээллэн, түүний нөхөр Л.Сүхбат, хүү С.Өлзийсайхан нар Гоц харваач, охин С.Өлзийжаргал аймгийн мэргэн, спортын мастер цол хүртсэн аж. Мөн түүний зээ хүү Н.Буянцоож Улсын баяр наадамд түрүүлж байсан удаатай. Нэг нум барьсан хүн тавьж чаддаггүй хэмээн яригддаг. Үндэсний сур харваа нь өв соёл, уламжлалаа дээдлэх хүмүүжлийн ач холбогдолтойгоос гадна тэсвэр тэвчээр, хатуужил суулган, сэтгэлийн хаттай болгодог эр зоригийн спорт юм.
“Олон жил харваад сайн харваачидтай өрсөлдөөд ирэхээр биеэ их дайчилж, сэтгэл санаагаа барьж сурдаг юм байна лээ. Тийм эгзэгтэй үед энэ сумыг л зөв харвачихъя гэж боддог” хэмээн мэргэн харваач өгүүлж байсан удаатай. Амжилт гаргана гэдэг тамирчны сэтгэл зүй, өөртөө итгэх итгэлтэй салшгүй холбоотой. Түүнд урам хайрлаж, түүнийг халамжилж түших хань, үр хүүхдүүд нь хамтдаа цэц мэргэнээ сорьж, уухайн түрлэг өргөх нь баяр наадмын тэнгэрт эгшиглэнтэй, бахархалтай ажээ.

Д.Одонтунгалаг