“Шалган нэвтрүүлэх үйлчилгээний төв"-ийн шав тавих ёслол боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Зүүн бүсийн аймгуудыг холбосон төв магистрал автозамын дунд орших Хэнтий аймгийн Цэнхэрмандал суманд баригдах "Шалган нэвтрүүлэх үйлчилгээний төв"-ийн шав тавих ёслол боллоо.
Тус аймгийн удирдлагуудаас нөхцөл байдлыг үнэлж дүгнэн, иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах үүднээс Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны төлөвлөгөө болон 2017 оны эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган энэхүү төвийг барьж байгаа юм. Энэ төв нь уг автозамыг дагасан гэмт хэргийг багасгах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, зүүн бүсийн аймгуудыг чиглэсэн төв магистрал автозамын хяналт шалгалтыг тогтмолжуулж, хяналт тавих чиг үүрэг бүхий төр захиргааны байгууллагуудын ажлын уялдаа холбоог бэхжүүлэх зорилготой байх аж.
"Шалган нэвтрүүлэх үйлчилгээний төв"-ийн шав тавих ёслолын арга хэмжээнд Хэнтий аймгийн Засаг дарга Н.Ганбямба, Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ж.Болд, Цэнхэрмандал сумын Засаг дарга С.Золжаргал, орлогч Б.Болорцэцэг нар болон бусад холбогдох байгууллагуудын төлөөллүүд оролцлоо. Мөн гандан хийдийн лам нар ном хурж, Цэнхэрмандал сумын 21 ээж сүүн цацлаа өргөж автозамаа аргадан залбирлаа.
Энэ үеэр Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн хошууч Х.Мөнх-Эрдэнэ "Урин дулааны цаг эхэлж, амралт зугаалга, баяр наадмууд болж байгаатай холбоотойгоор хөдөө орон нутгийн зам маш их ачаалалтай болдог. Иймээс ард иргэд, олон нийт маань анхаарал болгоомжтой байж замын хөдөлгөөнд оролцоорой" гэлээ.

Д.Одонтунгалаг