Хуушуурын гэрийн эрх 60 мянган төгрөгийн үнэтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-06-28 13:42:17
Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хөвсгөл аймгийн баяр наадам ирэх сарын 10-нд эхлэх бөгөөд энэ үеэр хуушуур хийх нэг гэрийн эрх 60000 төгрөг гэнэ. Өмнөх жилүүдэд 50 мянган төгрөг байсан бол энэ жил нэгдсэн гэрэл цахилгааныг олгох учраас үнэ нэмэгдсэн байна.
Баяр наадмын үеэр үйлчилгээний газрууд чанар стандартад нийцсэн бүтээгдэхүүн иргэдэд хүргэх шаардлагатайг Мэргэжлийн хяналтын газраас иргэдэд анхааруулж байна. Урьдчилсан байдлаар 60 гэрийн зөвшөөрөл олгохоор төлөвлөж байгаа бөгөөд эрэлт их бол тоог нэмэх гэнэ. Иргэд өөрснөө тог цахилгаанаа хариуцдаг үед цахилгаан хэмнэх зорилгоор хөлдөөгчийг тогтмол ажилуулаагүйн улмаас мах муудах, стандартын шаардлага хангаагүй хүнсээр иргэдэд үйлчилж эрсдэл гарах аюултай учраас болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллаж байгаа ажээ.
Б.Гантуяа 
Related news