"Говь" ХК үйлдвэрийнхээ дээврийн хар цаасан хучилтыг хийж дуусгажээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
mn_tuul@montsame.mn
2017-06-23 15:51:49
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Хан-Уул дүүрэгт байрлах "Говь" компанийн үйлдвэрт энэ сарын 14-ний үдэш гал гарсан.

Галын тархалт их, барилга байгууламжийн талбай том, дээврийг нь шилэн хөвөн, хар цаас, мод гэсэн шатамхай материалаар хийсэн байсан тул галын тархалт эрчимжиж, галыг бүрэн унтраахад хүндрэлтэй байсан юм. Галыг унтраахад ихээхэн хүн хүч, цаг хугацаа зарцуулсан. Энэ сарын 21-ний 18 цагийн байдлаар "Говь" ХК үйлдвэрийнхээ дээврийн хар цаасан хучилтын ажлаа хийж дуусгажээ.

Компанийн нийт ажилтнууд  үйлдвэр дотор хуралдсан усыг цэвэрлэж, тоног төхөөрөмжийн аюулгүй байдлаа хангасан байна. Ингэснээр өнөөдөр гэхэд үйлдвэрлэлийн хэвийн ажиллагаанд оруулахаар ажиллаж байгаа аж.

Б.Туул
Related news