Орбитын авто замыг шинэчилж, иж бүрэн гэрэлтүүлэг тавина

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-06-20 11:53:00
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нийслэлийн Замын сангийн хөрөнгө оруулалтаар Сонгинохайрхан дүүргийн нэгдүгээр хороо, Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.3 км авто замын ажлыг хэрэгжүүлэх юм.

Дээрх ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК шалгарсан бөгөөд энэ сарын 27-ноос аравдугаар сарын 31-нийг хүртэл гүйцэтгэхээр  1.4 тэрбум төгрөгийн гэрээ байгуулжээ. Захиалагч трассын дагуу газар дээр нь хэмжилт судалгааны ажлыг гүйцэтгэж, нийслэлийн Газрын албанд дэвсгэр зургийг хүргүүлсэн байна.

Эл авто замын урт нь 1.3 км, зорчих хэсгийн өргөн нь 7 м, хоёр талаараа 1.5 м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх аж.
 Б.Заяа
Related news