ХНХЯ-ны “Нээлттэй хаалганы өдөрлөг” цуцлагдав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-06-20 10:25:20
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан ХНХЯ-наас Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулж байсан “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийн арга хэмжээ цуцлагджээ.

Өчигдөр буюу энэ сарын 19-нд эхэлсэн уг өдөрлөг өнөөдрийн 17.00 цаг хүртэл үргэлжлэх байсан юм. Гэвч нийслэлийн нутаг дэвсгэрт ширүүн, усархаг бороо тасралтгүй орж байгаагийн улмаас өдөрлөгийг цуцалсан байна.

Өдөрлөгт ХНХЯ-ны харьяа Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, ЭМНДЕГ, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар болон МСҮТ-үүд оролцож, төрийн бодлого, зорилт, үйл ажиллагаагаа танилцуулсан. Мөн дотоодын 60 гаруй аж ахуйн нэгж иргэдийг 20 мянган нээлттэй ажлын байранд бүртгэж байсан юм.

Ч.Ариунболд
Гэрэл зургийг Т.Чимгээ
Related news