Бичил уурхай эрхлэгчдэд сургалт зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-09 10:29:24

Хэнтий /МОНЦАМЭ/ Хэнтий аймгийн ЗДТГ, Швейцарийн хөгжлийн агентлаг хамтран хэрэгжүүлж буй “Тогтвортой бичил уурхай” төсөл болон тус аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж буй “Бүх нийтийн эрх зүйн боловсрол” дэд хөтөлбөрийн хүрээнд сумдад сургалт зохион байгууллаа.

Энэ дагуу
 2 ажлын хэсэг томилогдож 5 хоногийн хугацаатай Галшар, Бор-Өндөр, Дархан, Цэнхэрмандал, Бэрх, Батноров, Баян-Адрага, Норовлин сумдад ажилла
сан байна.

Сургалтаар тус аймгийн ЗДТГ-аас “Бүх нийтийн эрх зүйн боловсрол”-ын хүрээнд хийгдэж буй ажлууд, БОАЖГ-аас “Бичил уурхайн хууль эрх зүйн орчин”, Татварын хэлтсээс “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам, татвар төлөх, тайлагнах тухай”, ЦГ-аас Цагдаагийн албаны тухай хууль, ЭМНДХ-ээс “Нийгмийн даатгалд даатгуулахын ач холбогдол, эрүүл мэнд, сайн дурын даатгалын тухай”, ЭМГ-аас Эрүүл ахуйн тухай хууль, “Элэг бүтэн монгол” хөтөлбөрийн мэдээлэл, ГБХЗХГ-аас “Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн шинэчилсэн найруулга”, ХХҮГ-аас “Нийгмийн халамж, хөдөлмөр эрхлэлтийн тухай”, ГХБХБГ-аас Газрын тухай хууль, түүний хэрэгжилтийн талаар, “Хэрлэнгийн Цэнхэр алс” ТББ-аас “Архидалтгүй Хэнтийчүүд” зэрэг сэдвүүдээр тус тус сургалт зохион байгуулж, мэдээлэл өгчээ.

Сургалтад орон нутгийн бичил уурхай эрхлэгч нөхөрлөл, нөхөрлөл байгуулах сонирхол бүхий иргэд болон сумдын холбогдох зарим мэргэжилтнүүд зэрэг нийт 263 иргэн хамрагдсан байна.

     Д.Одонтунгалаг

Related news