Малын гоц халдварт өвчинтэй тэмцэх, түймэр унтраахад зарцуулсан 400-аад сая төгрөгийг шийдүүлэх санал орууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-06-09 10:14:06

Хэнтий /МОНЦАМЭ/ Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амараар ахлуулсан ХХААХҮЯ-ны Мал аж ахуйн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын ахлах мэргэжилтэн Г.Наранчулуун, Улсын Онцгой Комиссын ажлын албаны ахлах мэргэжилтэн, хошууч С.Мөнхнаран нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Хэнтий аймагт ирснээр тус аймгийн онцгой комисс хуралдлаа.

Уг хуралдаанаар Хэнтий аймгийн ОБГ-аас малын гоц халдварт өвчин болон ой хээрийн түймрийн талаар мэдээлэл хийсэн бөгөөд шууд гарсан зардал болох 400-аад сая төгрөгийг шийдүүлэх, малыг угаалгад оруулах, өвчний голомтыг ариутгах бодис шаардлагатай байгаа талаар санал орууллаа.

Тус ажлын хэсэг Хэнтий, Сүхбаатар, Дорнод аймгуудад 2017 онд гарсан мал амьтны гоц халдварт өвчинтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх ажлын явцыг шалгах, шаардлагатай хөрөнгийн асуудлыг Засгийн газраар шийдвэрлүүлэх, цаг үеийн шинжтэй зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой ажиллаж байна.       

Д.Одонтунгалаг

 

Related news