Нэр дэвшигч С.Ганбаатарын сонгуулийн сурталчилгааны нээлт морин цагт морин жагсаалаар эхлэв
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч Сайнхүүгийн Ганбаатарын сонгуулийн сурталчилгааны нээлт Хэнтий аймгийн Чингис хотноо морин цагт морин жагсаалаар эхэллээ.
"Өөр гарц байна. Бидэнд итгэ" уриатай нэр дэвшигч С.Ганбаатар Ерөнхийлөгчийн сонгуульд “Их аяныг эхлэхүй” мөрийн хөтөлбөрөөс есөн хүсэл, есөн зорилт дэвшүүлж, иргэд сонгогчиддоо өргөн барьж байгаа юм байна.
Мөн тэрбээр "Авлигачдын халаасанд орохгүй, Ард түмнийхээ хяналтад оръё" уриаг дэвшүүлэн сонгуулийн хандивын дансаар орсон мөнгөөр сонгуулийн сурталчилгааны материалаа хэвлүүлсэн аж.
"Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар ирэх 6 дугаар сарын 18-нд Хэнтий аймгийн Чингис хотноо хүрэлцэн ирж, иргэд сонгогчидтойгоо уулзалт зохион байгуулна" хэмээн тус аймгийн МАХН-ын түмтийн дарга С.Ононбаяр мэдээллээ.

Д.Одонтунгалаг