БХЯ-ны хамт олон М.Номин-Эрдэнэд зургаан сая төгрөг хандивлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. БХЯ-ны хамт олон хүндийн өргөлтийн ОУХМ М.Анхцэцэгийн дүү М.Номин-Эрдэнэд зургаан сая төгрөгийн хандив өглөө.
М.Номин-Эрдэнэ нь өнгөрсөн намар хүнд түлэгдэж, БНСУ-ын “Ханган сү” эмнэлэгт 65 сая төгрөгийн хагалгаанд орох шаардлагатай болжээ. Түүний аав дэд хурандаа Мөнхжанцан Афганистан улсад энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа юм. Тиймээс хамт олон нь М.Номин-Эрдэнэд туслахаар шийдвэрлэж нэг өдрийн цалин буюу нийт зургаан сая төгрөг хандивласныг өнөөдөр Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ гардуулсан байна. Мөн Монголын үйлдвэрлэгчдийг дэмжих холбоо, Хүндийг өргөлтийн холбоо гишүүд 1.1 сая төгрөг хандивлажээ. М.Номин-Эрдэнэ туслахаар Хүндийн өргөлтийн шигшээ багийн хамт олон өдөр бүр 20-23 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд хандивын аян өрнүүлж байгаа юм.
М.Номин-Эрдэнэ охинд туслах хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжүүд ээж Д.Мөнхчимэгийн Хаан банкин дахь 5071320523, Худалдаа хөгжлийн банкин дахь 451038475 ХХБ дансанд хандив өргөж болох аж.

Ч.Ариунболд
Related news

“Chinggis Khaan” International Airport Became One of the World’s Ten Most Improved Airports
15 hours

Health Minister Meets ADB Country Director to Discuss Projects and Programs in Health Sector
10 days