“Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа” энэ сарын 11-13-ны өдрүүдэд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 63 дугаар зарлигаар зарлагдсан “Бүх нийтээр мод тарих үндэсний өдөр” 2017 оны 05-р сарын 13-ны өдөр тохиож байна. Үүнтэй холбогдуулан “Модны тарьц, суулгацын үзэсгэлэн худалдаа” 05-р сарын 11-13-ны өдрүүдэд Хэнтий аймгийн Зүүн бүсийн Эвт худалдааны төвийн гадна талбайд зохион байгуулахаар болжээ.
Аймгийн БОАЖГ-аас үзэсгэлэн худалдаанд идэвхтэй оролцож, өөрийн болон гэр бүлийнхээ тав тухтай, эко орчинд ажиллаж амьдрах боломжийг бүрдүүлэн мод тарьж, ургуулахыг уриаллаа.
Д.Одонтунгалаг