Спортын 5 төрөлт их наадамд Хэнтийн баг тэргүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
Хэнтий /МОНЦАМЭ/ Чингис хотноо Багануур зүүн өмнөд бүсийн цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-ийн аварга шалгаруулах ХVI их наадам амжилттай зохион байгуулагдаж, Хэнтий Цахилгаан түгээх сүлжээ салбарын хамт олон тэргүүллээ.
Нийт ажиллагсдынхаа эрүүл мэнд, бие бялдарыг дэмжих зорилготой энэхүү спортын арга хэмжээ Хэнтий аймагт 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд спортын 5 төрлөөр 2 өдрийн турш үргэлжилсэн юм.
Тэмцээнд 518 ажиллагсдыг төлөөлж 140 гаруй хүний бүрэлдэхүүнтэй баг тамирчид өрсөлдсөнөөс багийн нийлбэр дүнгээр Хэнтий Цахилгаан түгээх сүлжээ салбарын хамт олон тэргүүлж, шилжин явах цомыг хадгалан үлдэх эрхийг эзэмшлээ. Харин тэмцээний “Дэд байр”-нд Дорноговь ЦТСС-ын хамт олон шалгарсан юм. Ирэх 2018 онд тус наадам Говьсүмбэр аймагт зохион байгуулагдахаар боллоо.

Д.Одонтунгалаг