Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсэг Улаанбаатарт чуулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-15 10:48:28
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Олон улсын иргэний нисэхийн байгууллагын Ази, номхон далайн бүсийн төвийн Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсгийн хоёр дахь хуралдаан энэ оны зургадугаар сарын 12-15-нд Улаанбаатар хотноо болно.

Улс орнууд агаарын навигацийн ажиглалтын үйлчилгээнд уламжлалт радиолокаторын систем, автомат хамааралтай ажиглалтын систем,  тооцоот ажиглалтын систем зэргийг өргөн ашигладаг. Тиймээс Олон улсын иргэний нисэхийн байгууллага гишүүн улс орнууддаа ижил төвшиний ажиглалтын үйлчилгээг нэвтрүүлэх зорилго тавьж, Ази, номхон далайн бүсийн төвд Ажиглалтын системийн хэрэгжилтийн ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн анхдугаар хуралдаан Тайланд улсад болсон бөгөөд гишүүн улс орнуудад ажиглалтын үйлчилгээг нэг стандарттай болгох, үйлдвэрлэгч нартай хамтран ажиллах боломжийг нээх төлөвлөгөөний талаар хэлэлцсэн байна.

Харин Улаанбаатарт болох хуралдаанаар дээрх төлөвлөгөөний үр дүн, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөгөө хэлэлцэх аж.
Ч.Ариунболд
Related news