Б.Саранчимэг гишүүн СӨХ-ны Дээд зөвлөлийг удирдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunbold@montsame.gov.mn
2017-04-14 18:40:38
Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “Сууц өмчлөгчдийн холбоо” (СӨХ)-ны Дээд зөвлөлийн даргаар ажиллах болжээ.

Түүний өмнө тус зөвлөлийн даргаар УИХ-ын гишүүн асан Д.Арвин ажиллаж байсан юм. 2000 онд байгуулагдсан уг зөвлөл Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хот болон - Завхан, Баянхонгор, Налайх, Багануур, Хэнтий, Архангай, Өмнөговь зэрэг аймагт үйл ажиллагаа явуулж буй 400 гаруй СӨХ-г эгнээндээ нэгтгэсэн байна. Дээд зөвлөл нь Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг зангидан чиглүүлэх, тэдний эрх ашгийг хамгаалах зорилготой юм. Мөн СӨХ-доос төвлөрүүлсэн орлогынхоо хоёр хувийг төсөвт төвлөрүүлдэг аж.

Ч.Ариунболд
Related news