Ерөнхий сайд Говь-Алтай аймагт хүрэлцэн ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
erdenechimeg@montsame.mn
2017-03-23 14:14:32

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын орон нутаг дахь томилолт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэрбээр өнөөдөр Говь-Алтай аймагт ажиллахаар 14.00 цагийн үед тус аймагт ирлээ.

Аймгийн Нэгдсэн эмнэлэг, Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Алтай сумын иргэдтэй уулзалт хийнэ. Ерөнхий сайдыг дагалдан Хууль зүй, дотоодын хэргийн сайд С.Бямбацогт, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Гадаадын иргэн харьяатын газрын дарга Д.Мөрөн нарын албаны хүмүүс ажиллаж байна. Ерөнхий сайд маргааш Баянхонгор аймагт ажиллах юм.

Говь-Алтай аймаг Б.Туул

Related news