Хөвсгөлд 8,7 мянган толгой мал төллөжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2017-03-21 16:26:02

Хөвсгөл /МОНЦАМЭ/ Хаврын улирал ирж Хөвсгөл аймагт нийт төллөх малын 0,5 хувь нь төллөөд байна.

Аймгийн хэмжээнд энэ хавар 1 сая 800 мянга орчим эх мал төллөхөөс  8,7 мянга нь төллөж гарсан төлийн бойжилт 98 хувьтай байна. Сүүлийн өдрүүдэд цаг агаар тогтуун байгаа учраас төлийн бойжилт сайн эх мал жилбэтэй төллөж байгаа гэнэ. Харин зарим сумдад цас ихтэй хаваржилт хүндэрсэн учраас аймгийн нөөцөөс 260 тн өвс тэжээлийг холбогдох сумдад хүргүүлж нөөц дууссан тул аймгийн Онцгой комисс хуралдаж Улсын Онцгой комисст 200 тн тэжээл, 200 тн өвсний хүсэлтийг хүргүүлэхээр шийдвэрлэв.

Мөн хаваржилт хүнд мал төллөлтөнд хүндрэл гарч байгаа сум багийн нэгдсэн судалгааг гаргаж шаардлагатай арга хэмжээг авч ажиллахаар боллоо.

Б.Гантуяа

Related news