Төрийн дээд одон медаль гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙХэнтий /МОНЦАМЭ/. Сар шинийн босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар улс эх орныхоо хөгжил дэвшилд өөрийн үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэдэд төрийн дээд одон медаль гардуулах ёслолын ажиллагаа боллоо.
Шагналыг УИХ-ын гишүүн Д.Гантулга, аймгийн ИТХ-ын дарга Л.Батсайхан тэргүүтэй ИТХ-ын төлөөлөгчид гардуулсан юм.
Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор Хэрлэн-Баян улаан тосгоны малчин Н.Лхагвасүрэн, Хэнтий аймгийн 1-р сургуулийн ахмад багш Д.Дашцэрмаа, Алтан гадас одонгоор Өндөрхаан нисэх буудлын ахмад ажилтан Ш.Алтанцэцэг, Хэрлэн сумын 4-р багийн өндөр настан Г. Алтанцэцэг, Баянхутаг сумын өндөр настан Ч.Баатар, Батноров сумын ЕБС-ийн багш Д.Базардарь, Норовлин сумын өндөр настан Т.Ишханд, Дадал сумын өндөр настан Ч.Фельдшир, Дэлгэрхаан сумын Аварга багийн малчин П.Хасбаатар, Хэрлэн сумын өндөр настан Б.Цэнджав, Хэрлэн сумын 1-р багийн өндөр настан, ахмад сувилагч Г.Цэндсүрэн, Хэрлэн сумын өндөр настан Д.Чулуунсүх, Жаргалтхаан сумын малчин Д.Шагайхүү нар шагнагдсан бол Хөдөлмөрийн хүндэт медалиар Жаргалтхаан сумын ахмад багш Д. Алтангэрэл, Хэрлэн сумын 1-р сургуулийн багш О. Алтансувд, Аймгийн ЗДТГ-ын хяналт шинжилгээ, үнэлгээний тасгийн мэргэжилтэн Б.Гантөгс, Цэнхэрмандал сумын малчин Ц.Ганхуяг, Биндэр сумын ЕБС-ийн сургалтын менежер Л.Ганцогт, Баян-Овоо сумын өндөр настан Г.Мөнгөнцэцэг, Өмнөдэлгэр сумын Өргөжих үүд эмнэлгийн үйлчлэгч Ц.Мөнхтогоо, Жаргалтхаан сумын өндөр настан М.Сосор, Дадал сумын ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Уянга, Жаргалтхаан сумын малчин Н.Цэрэнсамбуу, Хэрлэн сумын 4-р сургуулийн гадаад хэлний багш Н. Ариунаа нар тус тус шагнагдаж, хөдөлмөр бүтээлээ үнэлүүллээ.
Д.Одонтунгалаг