Улсын төрөлжсөн Орос хэлний олимпиадын II даваа боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-02-13 22:22:22

Улсын төрөлжсөн Орос хэлний олимпиадын II даваа Хэнтий аймгийн Засаг даргын ивээл дор зохион байгуулагдав.

Тус олимпиадад нийт 17 багш, 48 сурагч оролцон оюун ухаан, мэдлэг чадвараа дайчлан өрсөлдсөнөөс багш нарын төрөлд тэргүүн байранд Баян-Адарга сумын ЕБС-ийн багш Б.Оюун-Эрдэнэ, 2-р байранд Бор-Өндөр ЦС-ийн багш Ц.Цэцэгээ, 3-р байранд Бэрх ЕБС-ийн багш Ц.Наранцэцэг нар шалгарчээ.

Харин олимпиадын 9-р ангийн энгийн төрөлд Хэрлэн 1 сургуулийн сурагч С.Гэрэлт-Од, гүнзгий төрөлд Бор-Өндөр ЦС-ийн сурагч Д.Эрдэм-Оюун нар тэргүүлсэн бол 12-р ангийн энгийн төрөлд Бор-Өндөр ЦС-ийн сурагч Э.Дэлгэрбат, гүнзгий төрөлд Бор-Өндөр ЦС-ийн сурагч Г.Золзаяа нар тус тус шилдгээр шалгарсан байна. 

Улсын төрөлжсөн Орос хэлний олимпиадын II даваанд төрөл тус бүрт тэргүүн байр эзэлсэн дээрх сурагчид нэг багшийн хамт энэ сарын 20-22-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах төрөлжсөн олимпиадын III даваанд оролцох эрхтэй болжээ.

Д.Одонтунгалаг

 

 

Related news