“Увсад үйлдвэрлэв” дэлгүүр ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
erdenechimeg@montsame.mn
2015-10-19 17:35:08

Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсээр дамжуулан хөнгөлттэй зээл, дэмжлэг туслалцаа авч үндсэний үйлдвэрлэл явуулж буй иргэдийн бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах зорилгоор Улаангом хотноо “Увсад үйлдвэрлэв” нэрийн барааны дэлгүүр ажиллаж байна.

“Аз-Од” дэлгүүр болон “Нутгийн зах” хүнсний худалдааны төвд “Увсад үйлдвэрлэв” нэрийн барааны дэлгүүр ажиллаж байгаа бөгөөд одоогоор 25 иргэн, хоршоо, нөхөрлөлүүдийн үйлдвэрлэсэн гутал, бэлэн хувцас, чацаргана, үхрийн нүдний бүтээгдэхүүн, сур эдлэл, арвайн гурил, давсан таваг, цагаан идээ, бүх төрлийн даршилсан ногоо зэрэг бараа бүтээгдэхүүнийг дэлгэн худалдаалж байна.  Аймгийн Хөдөлмөрийн хэлтсээс энэ хоёр дэлгүүрийн түрээсийн төлбөрийг он дуустал хийж өгсөн ба үйлдвэрлэл эрхлэгчид өөрсдийнхөө дундаас нэгнийгээ сонгон худалдагчаар ажиллуулан борлуулалтын хувиасаа цалинжуулж байгаа аж. 

“Манай хэлтэс төсөл санхүүгийн дэмжлэгт хамрагдсан иргэн, аж ахуйн нэгжийнхээ бараа бүтээгдэхүүнийг зарж борлуулах байрны түрээсийн төлбөрийг 100 хувь төлж өгдөг” хэмээн аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн мэргэжилтэн Б.Мөнхзаяа манайд мэдээллээ.

Увс аймаг Б.Батхүү

Related news