Шинэ цолонд 23 уяач нэр дэвшжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
dusem11@yahoo.com
2017-02-10 12:05:17

Монголын морин спорт уяачдын холбоо /ММСУХ/-ны тэргүүлэгчид энэ сарын 8-нд хуралдаж, хурдан морь уяачдаас тодорсон бичин жилийн шилдгүүд болон шинэ цолтнуудыг нэрлэлээ.

Хоёр жилийн өмнөөс тухайн жил амжилтаараа тэргүүлсэн уяач, уралдаанч хүүхдийг тодруулж улсын шилдгээр өргөмжлөн төрийн ордонд шагнал гардуулдаг.  Бичин жилийн уралдаанд амжилт гаргасан уяач, уралдаанч хүүхдийг орон нутгаас ирүүлсэн материалыг үндэслэн тодруулж баталсан байна. Үүний дараа улсын цолонд тодорхойлж нэр дэмшиж буй уяачдын  асуудлыг авч хэлэлцэн зургаан Тод манлай, зургаан Манлай, 11 Алдарт уяачийн нэрийг баяр наадмын комисст өргөн мэдүүлэхээр тогтжээ.  Үүнд:

Тод манлай уяач цолоор:

1.Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул, МУ-ын Манлай уяач Туваанжавын Гантөмөр

2.Төв аймгийн Батсүмбэр сумын уугуул, МУ-ын Манлай уяач Сундуйн Лувсанбалдан

3.Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын уугуул МУ-ын Манлай уяач Бат-Өлзийн Отгоннасан

4. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Манлай уяач Ононгийн  Батбилэг

5. Төв аймгийн Сэргэлэн сумын уугуул МУ-ын Алдарт уяач Түмэндэлгэр Ихбаяр

6. Ховд аймгийн Дарви сумын уугуул МУ-ын Манлай уяач Түвдэнгийн Батцоож

Манлай уяач цолоор:

1.Хөвсгөл аймгийн Мөрөн сумын харьяат МУ-ын Алдарт уяач Түдэндоржийн Болдбаатар

2. Архангай аймгийн Төвшрүүлэх сумын уугуул МУ-ын Алдарт уяач Өлзийхутагийн Пүрэвбаатар

3.Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул МУ-ын Алдарт уяач Төмөрбаатарын Галбадрах

4. Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул МУ-ын Алдарт уяач Лхагвын Батмөнх

5. Өмнөговь аймгийн Даланзадгад сумын уугуул аймгийн Алдарт уяач Бадамгаравын Бадраа

6.Ховд аймгийн  Алтай сумын уугуул МУ-ын Алдарт уяач Цэдэвийн Гантөмөр

Алдарт уяач цолоор:

1.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат аймгийн Алдарт уяач Баттулгын Сүхбаатар

2.Төв аймгийн Лүн сумын уугуул аймгийн Алдарт уяач Базардарийн Баасанбазар

3. Улаанбаатар хот Багахангай дүүргийн харьяат Нийслэлийн Алдарт уяач Ганбаатарын Буянтогтох

4.Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат залуу уяач Ононгийн Батболд

5. Төв аймгийн Сэргэлэн сумын харьяат нийслэлийн Алдарт уяач Самтүндэвийн Хэрлэн

6. Дундговь аймгийн Хулд сумын уугуул аймгийн Алдарт уяач Сосорын Мөнхбат

7. Дундговь аймгийн Хулд сумын уугуул аймгийн Алдарт Баярсайханы Лхагва-Очир

8. Завхан аймгийн Түдэвтэй сумын уугуул, аймгийн Алдарт уяач Гомбожавын Баярцогт

9.Увс аймгийн Тэс сумын уугуул, аймгийн Алдарт уяач Юнрэнгийн Төгсжаргал

10.Өвөрхангай аймгийн Есөнзүйл сумын уугуул, аймгийн Алдарт уяач Пүрэвийн Сэргэлэн

11.Говь-Алтай аймгийн Шарга сумын уугуул аймгийн Алдарт уяач Намсрайжавын Зоригт

Д.Өлзий

Related news