Түүхэн ховор түүхийн жимээр үзэгчдийг аялуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
batsaikhan@montsame.mn
2017-02-02 14:59:31

Их жанжин Д.Сүхбаатарын мэндэлсний 124 жилийн ой тохиож буй энэ өдөр  МАН-д 124 гишүүн элсүүлэх арга хэмжээ Тусгаар тогтнолын ордонд болсон бол Их жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Ерөнхий боловсролын хоёрдугаар дунд сургуулийн сурагчдын бүтээлийн үзэсгэлэн, илтгэлийн тэмцээн болов.

Их үдэд буюу  13.00 цагт Д.Сүхбаатарыг сурталчлагч О.Баатарын түүхэн гэрэл зургийн үзэсгэлэн Тусгаар тогтнолын ордны хоёрдугаар давхарт гарч, түүхэн ховор түүхийн жимээр үзэгчдийг аялуулав.

Мөн УИХ, Засгийн газрын гишүүд Их жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүллээ. Үүний дараа залгуулан 14.00 цагаас Монголын Үндэсний музейд хадгалагдаж буй Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нарын түүхтэй холбоотой үзмэрийг олон нийтэд танилцуулав. Мөн Баянзүрх дүүргийн Ботаникийн цэцэрлэгийн зүүн урд буланд байрлах  "Жанжин клуб"-ын дэргэд байрлах Д.Сүхбаатарын төрсөн гэрийн бууцыг эргэж хүндэтгэл үзүүлсэн юм. Тэрхүү бууцан дээр нь Их жанжны цээж баримал хөшөө байдаг. Ийнхүү түүхэн хүмүүний 124 жилийн ойг ёслон тэмдэглэлээ.

Ж.Батсайхан 

Related news