“Нээлттэй ажлын байр” өдөрлөг маргааш"Дүнжингарав"-т болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-02-01 18:00:31

Нийслэлийн 22 агентлагт нарийн мэргэжлээр нээлттэй ажлын байр зарласан бөгөөд маргааш нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн Дүнжингарав салбарт  өдөрлөг зохион байгуулах юм.

Нам эвслээс үл хамаарч төрд ажиллах хүсэлтэй залуусыг ажлын байраар хангах, тэдний мэдлэг чадварыг нийслэлийн хөгжилд нэмэрлэх зорилгоор дээрх өдөрлөгийг зохион байгуулахаар болжээ.Өдөрлөг өглөөний  09.00-17.30 цаг хүртэл үргэлжлэх юм.

Нийслэлийн Засаг даргын эрхлэх асуудлын хүрээнд 33 агентлаг, нийслэл, орон нутгийн өмчит 40 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаагаа явуулж буй аж. Эдгээр байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг дээрх өдөрлөгөөр  танилцуулах юм байна.

Related news