“Оюутны өөрөө удирдах төв”-ийн анхдугаар чуулган болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2017-01-30 17:20:16

Оюутнуудын нийгмийн идэвх оролцоог нэмэгдүүлэх зорилгоор МЗХ дэргэдээ “Оюутны өөрөө удирдах төв”-ийг байгуулахаар боллоо.

Тус холбооноос 2017 оныг “Залуусаа нэмье” уриан дор бүхий л үйл ажиллагаагаа зохион байгуулж байна.  Энэ ажлын хүрээнд “Оролцоогоо нэмье” уриан дор “Оюутны анхдугаар чуулга уулзалт”-ыг ирэх сарын 10-нд МЗХ-ны “Залуус” танхимд хийнэ.

Энэхүү чуулга уулзалтаар “Оюутны өөрөө удирдах төв”-ийн бүтцийг байгуулах, үйл ажиллагааны төлөвлөгөө боловсруулах зэрэг асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэх юм.

Уг чуулга уулзалтад их дээд сургууль, Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/, коллежийн оюутнууд хамрах боломжтой. Иймээс өөрийгөө хөгжүүлэх, оюутнуудын нийгмийн оролцоог нэмэгдүүлэх үйл ажиллагаанд оролцох хүсэлтэй залуусыг ирэх сарын 08-ныг хүртэл бүртгэж байна.

Ж.Болор

Related news