Хан Хэнтийн хилчид шилжин явах цомын эзэд болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2017-01-30 10:58:10

Хэнтий аймгийн Дадал сумын 2017 оны аварга шалгаруулах Гар бөмбөгийн тэмцээнд багийн дүнгээр Хилийн 0287 дугаар ангийн баг тамирчид тэргүүлж, шилжин явах цомын эзэд болжээ.

Жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг тус сумын аварга шалгаруулах тэмцээнд албан байгууллага, аж ахуйн нэгжийн нийт эрэгтэй 12, эмэгтэй 13 багийн 180 гаруй тамирчид гурван өдрийн турш хурд, хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн байна. 

Тэмцээний эрэгтэй ангилалд Хилийн 0287 дугаар ангийн баг тамирчид тэргүүн байранд шалгарч алтан медаль, цом хүртсэн бол тус ангийн эмэгтэй баг 3 дугаар байранд шалгарч, хүрэл медалийн эзэд болжээ. Тэмцээний “Шилдэг холбогч”-оор Хилийн 0287 дугаар ангийн цахилгаанчин спортын дэд мастер, ахлах ахлагч С.Энхбаатар шалгарсан байна.

Д.Одонтунгалаг

Related news