Хөвсгөл аймаг мал сүргийн тоогоор улсад хоёрт орлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2016-12-29 22:08:13

Хөвсгөл аймгийн хэмжээнд 23 сумын 126 багийн 20 мянга орчим малчин өрх мал сүргээ тоолуулж мал тооллогын урьдчилсан дүнгээр  5078176 толгой малтай болж улсад хоёрт орлоо.

Нийт мал сүрэг 5 төрөл дээр өссөн бөгөөд  адуу, тэмээ, хонин сүргийнхээ тоогоор болон нийт мал сүргийн тоогоор Цагаан-Уул сум аймагтаа  дахин тэргүүлсэн бол ямаагаар Төмөрбулаг сум, үхрээр Рэнчинлхүмбэ сум аймагтаа тэргүүлжээ. Тус аймгийн Статистикийн хэлтсээс мал тооллогын ажил хэрхэн явагдсан талаар 4 чиглэлд хяналтын тооллогыг дахин хийж ямар нэгэн алдаа зөрчил гараагүй гэдгийг мэдээлж байв. Энэ жилийн хувьд нийт мал сүргийн тоо таван төрөл дээр 600 гаруй мянгаар өссөн байна. Мал махны үнэ хямд байгаа учраас малчид зах зээлд бага борлуулсан ажээ.

Б.Гантуяа 

Related news