Ундааны саванд байсан бензинээр гал асаах гэснээс болж түймэр гарчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙӨнгөрөгч 10 дугаар сарын 21-ний өдөр Бор-Өндөр суманд айлын гэр шатаж бага насны 2 хүүхэд нас барсан гэмт хэргийн мөрдөн байцаалтаар хэргийн шалтгаан нөхцлийг тогтоожээ.
Хохирогч хүүхдүүдийн эцэг Н нь 2.5 литрийн ундааны саванд бензин авч гэртээ хадгалж байсныг нь сэжигтэн этгээд гал асаахад ашиглах гэж оролдсоноос үүдэн гал гарсан нь тогтоогдсон байна.
Үүнээс үзэхэд иргэд ундааны сав, канистр зэрэг зориулалтын бус саванд бензин, түргэн шатах бодисыг хийж гэр орондоо хадгалдаг, тээвэрлэдэг нь гэнэтийн аюул, эрсдэлийг дагуулсаар байгаагийн нэг жишээ нь энэ юм.
Шатахуун түгээх станцын ажилтнуудад дүрэмд зааснаар “хэрэглэгчдэд 5 литрээс доош хэмжээгээр болон ахуйн хэрэглээний саванд түгээлт хийхгүй байх” заалтыг мөрдөн ажиллахыг аймгийн Цагдаагийн газраас зөвлөж байна.
Д.Одонтунгалаг