Хан-Уул дүүргийн 2017 оны төсвийг баталжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-12-20 10:33:53

Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит II хуралдаан болж, Хан-Уул дүүрэг 2017 оны төсөв болон үйл ажиллагааны хөтөлбөрийг баталжээ.

Хуралдааныг Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн удирдан явуулж, хурлын хороодыг байгуулан гишүүдийг сонгосон байна. Хуралдаанаар дүүргийн эдийн засаг, нийгмийг 2017-2020 онд хөгжүүлэх Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөр, 2017 оны зорилт, дүүргийн 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2017 оны төлөвлөгөөн дүүргийн 2016 оны Орон нутгийн төсөвт тодотгол хийх тухай, дүүргийн 2017 оны Орон нутгийн төсвийн тухай тогтоолыг хэлэлцэн баталжээ. Тус дүүргийн 2017 оны төсвийг 19.6 тэрбум орчим төгрөгөөр баталсан байна. Мөн Хан-Уул дүүргийн 16 хорооноос сонгогдсон ИТХ-ын 35 төлөөлөгчид 2017-2020 онд нийт 6 хороонд хуваагдан ажиллахаар боллоо.

Тус хуралдаанд Хан-Уул дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, Засаг дарга Ж.Алдаржавхлан болон ИТХ-ын 24 төлөөлөгч, ЗДТГ болон дэргэдэх,хэлтэс албадын дарга нар оролцсон байна.

Н.Туяа

Related news