ӨНӨӨДӨР: Дэлхийн соёлын "Нүүдэлчин" фестиваль эхэлнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-08-22 06:15:06

Улаанбаатар, 2025 оны наймдугаар сарын 22 /МОНЦАМЭ/. Өнөөдөр болох үйл явдлын тойм:


-Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгийн урилгаар Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Гадаад хэргийн сайд Тонгсаван Фумвихан тэргүүтэй төлөөлөгчид энэ сарын 19-23-нд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж байна. 


9:00 цагт: Үндэсний хэмжээнд хиймэл оюуны чиглэлээр бэлтгэгдсэн 500 багш "Улаанбаатар" зочид буудлын Их танхимд чуулна. Утас: 94999598


9:00 цагт: Сэргээгдэх эрчим хүчний VII үеийн технологийг Монгол Улсад нэвтрүүлж ногоон санхүүгийн бүтээгдэхүүн зарлах нээлт Монголбанкны Г байранд болно.


11:00 цагт: “ABU Robocon 2025” олон улсын тэмцээний хэвлэлийн бага хурал “Улаанбаатар" зочид буудалд болно. 


-Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим (МҮХАҮТ) Чикагогийн Монголчуудын Бизнесийн Зөвлөл (ЧМБЗ), Монгол Америк Бизнэс эрхлэгчдийн Очир Төв хамтран МҮХАҮТ-ийн Төв байранд Монгол иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад АНУ-д бизнесийн мөн соёлын зэрэг бусад төрлийн үйл ажиллагаа явуулах арга зам болон боломжуудыг танилцуулан хэлэлцүүлэх Бизнесийн хамтарсан хурал, дугуй ширээний уулзалт болно. Уулзалт хэлэлцүүлэгт Монгол улсаас АНУ-д суугаа Элчин сайд О.Батбаяр, Чикагогийн Монголын бизнесийн зөвлөл-МВСС Ерөнхийлөгч Б.Энхбат, МҮХАҮТ, AmCham Mongolia, Монголын Бизнес Зөвлөл болон АНУ-д хууль ёсны дагуу бизнес эрхлэгчид, татвар, хуулийн зөвлөхүүд, аж ахуйн нэгж, иргэдийн төлөөлөл оролцож илтгэл, зөвлөлгөө танилцуулна. Анх удаагаа АНУ-д хууль ёсны бизнес эрхлэгчид, татвар, эрх зүйн салбарын  мэргэжилтэн монголчууд, Бизнесийн олон нийтийн монгол иргэдийн байгууллагуудын хамтын санаачлагаар зохион байгуулагдаж байгаа  уг дугуй ширээний ярилцлагаар Монгол улсын иргэд хэрхэн АНУ-д бизнесийн үйл ажиллагаа эрхлэх, хөрөнгө оруулах, үл хөдлөх худалдан авах мөн хууль эрх зүй, татварын зохицуулалтын талаар мэдээлэл өгч хэлэлцүүлэг өрнүүлж байгаагаараа онцлог юм.


-“Хүрээлэн буй Хязгааргүй” уран бүтээлийн үзэсгэлэн "NM tower" В блок, 2 давхарт гарч байна.


-“Улаанбаатар явган алхалтын фестиваль 2025” энэ сарын 22-24-нд Тэрэлжид болно. 


-Хичээлийн шинэ жилийн үзэсгэлэн худалдаа нийслэлийн есөн дүүрэгт гарч байна.


-“Алтан намар-2025” төмс хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг нийслэлийн есөн дүүрэгт 11 дүгээр сарын 1 хүртэл зохион байгуулна.


-Дэлхийн соёлын “Нүүдэлчин” фестиваль Налайх дүүргийн “Тайж Хайрхан”-ы бэлд энэ сарын 22-24-нд болно. 


-“Монгол авдар” тусгай үзэсгэлэн Монголын Үндэсний музейд энэ сарыг дуустал үргэлжилнэ. 


-2025-2026 оны хичээлийн жилд төрийн өмчийн I ангийн элсэлтийг энэ сарын 26-ныг дуустал цахимаар бүртгэж байна. 


-Морины "Legend of Chingis Khaan" шоу тоглолт "Бөмбөрцөг" театрт, “Nomadic legend” ардын урлаг, өв соёлын тоглолт Төмөр замын чуулга “Ган зам” паласт, “Hun totem” үндэсний урлагийн тоглолт "Хүн" театрт, “Land of the Sky” үндэсний урлагийн тоглолт Үндэсний урлагийн их театрт, "Монголын гайхамшигт урлагийн тоглолт" Монголын Хүүхдийн ордонд наймдугаар сарын 31-нийг дуустал үзэгчдийн хүртээл болно. 


-"Япон будааны баяр-2025" Сүхбаатарын талбайд болж байна. 


-Монголын хүүхэлдэйн уран бүтээлчдийн нэгдсэн үзэсгэлэн МУЭ-ийн үзэсгэлэнгийн танхимд үргэлжилж байна.


Related news