"Hard Rock Café" Улаанбаатарт нээгдлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
gantuya@montsame.mn
2016-12-16 17:01:47

Дэлхийн алдарт брэндүүдийн нэг “Hard Rock Café” Монгол дахь анхны албан ёсны салбар болох “Hard Rock Café Ulaanbaatar”-ыг албан ёсоор нээлээ. 

Дэлхийн 72 улс оронд 170 гаруй албан ёсны салбартай “Hard Rock Café” нь өндөр стандартын үйлчилгээ, амтат хоол болон өвөрмөц орчинг бүрдүүлдэгээрээ онцлогтой. Улаанбаатарт энэхүү кафены салбарыг нээснээр монголчуудад үйлчлээд зогсохгүй жуулчдын очих дуртай газрыг нэг болж байна.  

“Hard Rock Café Ulaanbaatar”-т мөн дэлхийн салбар ресторан бүрт байдаг Rock Shop® дэлгүүр нээгдсэн бөгөөд кафе нь Баянзүрх дүүргийн 13-р хороололд шинээр баригдсан Naran Place худалдааны төвд байрлаж байна.

Н.Туяа 

Related news