Сэлбэ хотыг орон сууцжуулах төслийн сүүлийн тендерт таван компани шалгарлаа

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
g.tsogzolmaa@montsame.gov.mn
2025-09-03 16:50:02

Улаанбаатар, 2025 оны есдүгээр сарын 3 /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Сэлбэ дэд төвийн орон сууцны бүтээн байгуулалтын 3, 4 дүгээр багцын тендер зарлахад гадаад, дотоодын 34 компани 64 санал ирүүлснээс тав нь шалгарчээ.


Шалгарсан компаниудын барих орон сууцыг тодруулбал:

  • “China Construction Fifth Engineering Bureau” компани -71 айлын 9 давхар 11 блок бүхий иж бүрэн хороолол (Багц 3.1)
  • “Моринсувд” компани - 71 айлын 9 давхар 12 блок орон сууц (Багц 3.2)
  • “Нутгийн буян”  компани- 71 айлын 9 давхар 14 блок орон сууц (Багц 3.3)
  • “Монкон”  компани -71 айлын 9 давхар 16 блок орон сууц (Багц 4.1)
  • “Професионалстрой” компани-71 айлын 9 давхар 6 блок болон 71 айлын 12 давхар 8 блок орон сууц (Багц 4.2)

Дээрх компаниуд нийт 5000 орчим айлын орон сууц барих юм. “Сэлбэ 20 минутын хот” төслийн хүрээнд Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн 158 га газарт 8565 өрхийн 113 блок орон сууц, 8 км авто зам, 39 км явган зам, 23 км дугуйн зам, гурван сургууль, таван цэцэрлэг, эмнэлэг, спорт байгууламж, тоглоомын талбай гээд нийт талбайн 40 хувийг эзлэх ногоон байгууламж хийхээр төлөвлөжээ.


Related news