“Байртай сүү-2” хонжворт хөтөлбөрийн азтан хоёр өрөө байртай болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136 @gmail.com
2025-11-04 11:21:56

Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/.  Хүнсний манлай үйлдвэр Сүү ХК “Байртай сүү-2” хонжворт хөтөлбөрийг энэ сарын нэгнээс эхлүүллээ.

 

Уг хөтөлбөрийг  2026 оны хоёрдугаар сарын 4-ний өдөр хүртэл хэрэгжүүлэх бөгөөд Шимт болон MILK брэндийн сүүг худалдан авсан хэрэглэгч бүр сүүний таглаан дээрх дахин давтагдашгүй кодыг и-баримтын хамт PROMO.SUU.MN сайтад  бүртгүүлснээр хонжворт хөтөлбөрт хамрагдах боломжтой.

 

Уг хөтөлбөрийн супер шагналын азтан хоёр өрөө байрны эзэн болох бол бусад хэрэглэгч iPhone 16 гар утас, iPad, буйдан, Dyson тоос сорогч, 65 инчийн зурагт, Dyson агаар шүүгч, автомат угаалгын машин, шарах шүүгээ, M-mart сүлжээ дэлгүүрийн худалдан авах эрхийн бичиг, Сүү ХК-ийн сүү, сүүн бүтээгдэхүүн худалдан авах эрхийн бичиг зэрэг шагналын эзэн болох юм.


Шагналын эздийг санамсаргүй байдлын олон улсын стандартыг хангасан Монгол Улсад цор ганц буй АНУ-ын Smartplay компанийн үйлдвэрлэсэн Megamillions лоттерейн мессэнжер бот машинаар тодруулах бөгөөд уг үйл явцыг ТВ9 телевизийн шууд эфир болон Сүү ХК-ийн фейсбүүк хуудас, promo.suu.mn сайтаар  шууд дамжуулна. Иймд

1-р тохирол – 2025.11.19-ны өдрийн 20:30 цагт

2-р тохирол – 2025.12.17-ны өдөр

3-р тохирол – 2026.1.7-ны өдрийн 20:30 цагт

4-р тохирол – 2026.1.21-ны өдрийн 20:30 цагт

5-р тохирол – 2026.2.4-ны өдрийн 20:30 цагт тохирлыг хүлээн авч үзэх боломжтой.


Тус компани өнгөрсөн жилд анх удаа “Байртай сүү”  хэмээх хонжворт хөтөлбөрийг хэрэгжүүлэн айл өрх, хүн бүрд хэрэгцээт шагналаар хэрэглэгчдийг урамшуулсан.

 

Related news