Нийт нутгийн 23 хувьд цастай байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
                                                                    Улаанбаатар, 2025 оны арваннэгдүгээр сарын 4 /МОНЦАМЭ/. Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр өнгөрсөн аравдугаар сарын 30-ны байдлаар нийт нутгийн 23 хувьд цастай байна.
Үүнээс Увсын Цагаанхайрхан, Хөвсгөлийн Цэцэрлэг, Алаг-Эрдэнэ, Ренчинлхүмбэд 10-20 см, Баян-Өлгийн Сагсай, Увсын Хяргас, Ховдын Дуут, Говь-Алтайн Есөнбулаг, Хөвсгөлийн Цагаан-Үүр, Архангайн Булган, Баянхонгорын Галуутад 5-10 см, бусад нутгаар 5 см хүртэл зузаан цастай байна.
 
Өнгөрсөн арав
хоногт агаарын температур ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байснаас
зүүн болон төвийн аймгийн нутгаар -6.9-3.1 градусаар, баруун аймгийн нутгийн
зүүн хэсгээр -3.0-1.1 градусаар хүйтэн, баруун аймгийн ганц нэг сумдын
нутгаар 1.1-1.6 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 90 гаруй хувьд
дунджаас бага, баруун аймгийн ганц нэг сумдын нутгаар ахиу орсон байна.
 
        Ulaanbaatar